Өнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй

2024 оны 10 сарын 10

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгууль аравдугаар сарын 11-нд буюу баасан гарагт болно. Үүнтэй холбогдуулан аравдугаар сарын 10-12-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсооно.

Түүнчлэн согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш /2024.10.11/ улс даяар 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659352
0 эможи

keyboard_arrow_up