АТГ гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгажээ
2024 оны 10 сарын 08
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659351
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс