Дулааны худгаас 35-40 орчим насны эрэгтэйн цогцос олджээ
2024 оны 10 сарын 07
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худгаас эрэгтэйн цогцос олджээ.
Тодруулбал, тус дүүрэгт дулааны худаг дотроос цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн II хэлтсээс 12:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг, нэр тодорхойгүй иргэн /35-40 орчим настай, эрэгтэй/ нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсныг 22 минут ажиллан гаргаж, БГД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659331
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс