Орон нутагт усан замын тээврийг ЗОГСООЛОО
2024 оны 10 сарын 07
Нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймгуудын Засаг даргын захирамжаар орон нутгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан замаар зорчигч тээвэрлэх хөвөлтийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон байдаг.
Энэ хүрээнд усан зам тээврийн хэрэгслийн хөвөлтийг нийслэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймгуудад зогсоолоо.
Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг Зам тээврийн яамнаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659328
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс