ДЭЭД ШҮҮХ: Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав

2024 оны 10 сарын 03

Arslan.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзаддорж, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Э.Шижир, Д.Батжавхлан, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Эрэвгийлхам, С.Уранчимэг, Г.Ганзориг, Ч.Энхболд, Р.Мөнхтуул, Д.Энхтунгалаг, Л.Санжаадорж, Б.Мөнхсоёл нарын 20 хүн, “Кью Эс Си” ХХК, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг:

  • Шүүгдэгч Д.Сугарын өмгөөлөгч Д.Батсүх;
  • Шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Ц.Сайнбат;
  • Шүүгдэгч “Кью Эс Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг;
  • Шүүгдэгч Н.Батбаяр;
  • Шүүгдэгч Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва;
  • Шүүгдэгч Ц.Пүрэвтүвшингийн өмгөөлөгч Б.Баяраа, Ц.Батзориг;
  • Шүүгдэгч О.Орхоны өмгөөлөгч Д.Нямдорж;
  • Шүүгдэгч С.Уранчимэг, Г.Ганзориг нарын өмгөөлөгч Ц.Батзориг, Н.Буянжаргал;
  • Шүүгдэгч Б.Мөнхсоёлын өмгөөлөгч Р.Машлай;
  •  Иргэний хариуцагч “Ялгуусан” ХХК-ийн төлөөлөгч Р.Сүхбаатар;
  • Шүүгдэгч Б.Болорын өмгөөлөгч Б.Мөнхбат;
  • Шүүгдэгч Р.Мөнхтуулын өмгөөлөгч Д.Баттулга;
  • Шүүгдэгч Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Ц.Дагвадорж;
  • Шүүгдэгч Ц.Нанзаддоржийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ;
  • Шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1, 20.3 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 4, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах зүйл заалтад тусгасан:

  • шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
  • хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
  • эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659259
0 эможи

keyboard_arrow_up