Хаан, Голомт банк болон улсын бүртгэлийн 4 ажилтан бүлэглэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр цагдан хоригджээ

2024 оны 10 сарын 02

Arslan.mn

Хуулийн байгууллагаас өнгөрсөн сард хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж,  банкан дахь хувь хүний  данснаас их хэмжээний мөнгө гарган авдаг 30 гаруй хүнтэй бүлэглэлийг саатуулан, шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албанаас банк болон улсын бүртгэлийн  нэр бүхий ажилтнууд бүлэглэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 7 хүнийг яллагдагчаар татан шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байна.

Яллагдагчаар татагдсан 7 хүнээс 2 нь банкны, 2 улсын бүртгэлийн ажилтан байна. 

Албан бус мэдээллийн эх сурвалжаар  Хаан банкны 1, Голомт банкны 1 ажилтан 80 орчим иргэдийн дансны  мэдээлэл болон тоон гарын үсгийг гаргуулан тухайн иргэдийн данснаас их хэмжээний мөнгийг бусдын данс руу шилжүүлэн авдаг байсан аж.

Мөн улсын бүртгэлийн ажилтнууд нэг хүний мэдээллийг 500 мянган төгрөгөөр зардаг байж болзошгүй аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659247
1 эможи

З
2024-10-03 16:32
Нам дагасан өлөн авилгач хулгаачуудан хулгаа хиинэ дээр дооргүй хулгаачид
Иргэн
2024-10-02 16:43
Бузар амьтдыг буудаж алаад өгөаё
keyboard_arrow_up