“Эрдэнэт үйлдвэр“-т 257.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх Ч.Ганзоригийн хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлэв
2024 оны 9 сарын 30
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах алба тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659208
1 эможи
Зочин
2024-09-30 18:48
Хулгайчийг хуйхал
Зочин
2024-09-30 18:03
Хэдэн тэрбум байхоо юу гэж л хоолны мөнгө хусхавдээ Эрдэнэт шүү дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс