Дугаарын хязгаарлалттай автомашинаар зорчхоор хахууль өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлэв
2024 оны 9 сарын 24
Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүгийн 235 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Г.Х нь дугаарын хязгаарлалттай өдөр, жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцсон. Улмаар өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659080
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс