Самар түүхээр явсан эмэгтэй сураггүй алга болжээ
2024 оны 9 сарын 24
Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газарт тус сумын харьяат иргэн Н нь дөрвөн хүний хамт самар түүж яваад энэ сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 23-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэд 54 настай, эмэгтэй Н-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл найман км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659079
1 эможи
Зочин
2024-09-24 20:36
Баавгайд бариулсан бол яанаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс