Хөшигийн хөндийн зам дээр бүтэн эргэсэн жолоочийг 20,000 төгрөгөөр торгожээ

2024 оны 9 сарын 23

Arslan.mn

Энэ сарын 18-ны өдөр цахим орчинд  “Нисэхийн зам дээр урсгал сөрөх гэснээ болиод бүтэн эргэнэ гэдэг ойгүй тэнэг хүний үйлдэл шүү" гэх гарчигтай бичлэг нийтлэгдсэн.

Тэгвэл цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн машины жолооч Т-гийн “Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 42 дах хэсэгт заасны дагуу 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659064
1 эможи

Зочин
2024-09-25 08:13
хоёрын хооронд торгох ч гэж дээ!
Иргэн
2024-09-24 10:33
Тууш зам дээр эргэх хориотой. Хүнээ бодно гээд бүх зүйлийг буруу хийгээд байхад нүдээ аниад өнгөрөөх ёстой юу.
Зочин
2024-09-24 10:04
Андуураад буруу зам руу орсон эсвэл явж байтал үнэхээр ямар нэгэн асуудал гараад буцах шаардлага гарахад эргэж нөгөө урсгал руу орох боломж байхгүй байна гэдэг үнэхээр хүнээ бодоогүй бүдүүлэг шийдэл шүү
Зочин
2024-09-24 08:44
Хөөрхийсөөд байх юу байдаг юм
Baldan
2024-09-24 06:53
20 k yu ve erhiig ni hasdag bolooch llllruudaa
Би л байна
2024-09-24 06:48
Хөөрхий андуураад энэ зам руу орсон байх даа. Нэг орчвол нисэх хүрээд буцна. 40 минут. Замд буцах аргагүй. Энэ зам уг нь 6-8 чихтэй байсан гэсэн. Чихий нь дээгүүр хуваагаад идцэн. Гэйт буюу чих замд нэг ч байхгүй.
Зочин
2024-09-23 17:50
Ямар аймаар торгоо вэ
keyboard_arrow_up