Цаг агаар: Энэ 7 хоногт бороо орж, сэрүүснэ

2024 оны 9 сарын 23

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт нийт нутгаар бороо орж, сэрүүсэхийг анхааруулав. Тодруулбал, есдүгээр сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,  төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659049
0 эможи

keyboard_arrow_up