Онон голд автомашинтайгаа живсэн хоёр иргэний нэгнийх нь цогцсыг олжээ
Хэнтий аймаг, Баян-Адарга суманд 66 настай Б /жолооч/ болон 58 настай И нар автомашинтайгаа живсэн гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.22-ны өдрийн 07:00 цагаас Адарга багийн ”Уртын-Улиас” гэдэг газраас баруун зүгт 40 км-т “Адаргын-Овоо” гэдэг газар хүртэл “Онон” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоон өнөөдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд энэ сарын 18-ны өдрийн 06:40 цагт гарч, 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тассагт шилжүүлэн өгсөн байна.
Иргэн И-г эрэн хайх ажиллагааг өчигдрийн 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож өнөөдөр өглөө 07.30 цагаас үргэлжлүүлж байна.









