ОСНААУГ: Халаалт, халуун ус доголдож байгаа тул магистрал шугамын засварын ажил дуусаад тохируулга хийгдэж байна
Улаанбаатар ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцан ажилладаг Ус, дулаан дамжуулах төв-43 араас тэжээгддэг 20, 21, 22, 24, 25, 26, 30, 31-р байрууд болон Бага чадлын ус дулаан дамжуулах төв Сандей-28, Лааган-62, 63А, 39А, 66, Хаян-34-р байрнууд УБДС ХК-ны 11-р магистрал шугамаас тэжээгддэг бөгөөд засварт орсонтой холбоотой тус байрнуудыг түр 10-р магистрал шугамд холбосон байгаа. Үүнтэй холбоотой дээрх байруудын халаалт, халуун ус доголдож байгаа ба магистрал шугамын засварын ажил дуусаад тохируулга хийгдэнэ гэж Улаанбаатар дулааны сүлжээ ХК-аас мэдэгдсэн бөгөөд хугацаа тодорхойгүй байна.
УДДТ-61 тэжээгддэг 2-40.000-29-р байрны халаалтын гадна шугам сүлжээ хагарсан тул Төвийн түгээх төв 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр газар ухаж халаалтын шугам сүлжээ шинэчлэн солиж халаалт тавьж хэвийн болгоно гэж мэдэгдээд байна.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар УДДТ-57-оос тэжээгддэг 1-40.000-12, 13 дугаар байрны гадна шугам сүлжээг шинэчлэн сольж хагас тунелийн нэвтрэх шугамын ажил хийгдэж байгаатай холбоотой халаалт халуун ус хязгаарлагдсан байгаа. Энэ ажил 2024 оны 09-р сарын 25-ны өдөр дуусахаар мэдээлэл ирүүлсэн байна.
Тус төвийн дарга Ш.Октябрь хариуцсан инженерүүдийн хамт доголдож буй УДДТөвүүд, байруудыг газар дээр үзэж тохируулга хийн ажиллаж байна.









