Ирэх ням гарагаас ихэнх нутгаар дулаарна
Өнгөрөгч шөнө /2024.09.19-20/ Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрсэн талаар Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн мэдээлсэн байна.
Тэгвэл ирэх Ням гаргаас эхлэн ихэнх нутгаар дулаарах ажээ. Тодруулбал, Ням гараг буюу энэ сарын 22-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи энэ сарын 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Маргааш буюу энэ сарын 21-нд нугийн баруун хагаст, энэ сарын 22-ноос ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж мэдээллээ.









