СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан хэрэгсэл шатаж, 32 настай эмэгтэй гэмтжээ
2024 оны 9 сарын 20
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд гал гарч, нэг иргэн гэмтсэн байна. Тодруулбал,
Энэ тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 09-ний өдрийн 19:39 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:50 цагт очиход иргэн А-ийн гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Утаажилтын бүсээс 3 иргэнийг аюулгүй газарт гаргасан бөгөөд гал түймэрт иргэн Н /32 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэн байсныг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн тог цахилгааны шугамд саатал гарсан эсэхийг шалгаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659012
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс