Архидан согтуурсан үедээ 46 настай эрэгтэйг хутгалсан хэрэг гарчээ

2024 оны 9 сарын 20

Arslan.mn

Уураа ганцхан хором тэвчээгүйн улмаас хэн нэгний биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулах хэрэг гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тухайлбал, энэ сарын 18-нд иргэн “М” нь архидан согтуурсан үедээ 46 настай эрэгтэй “Г”-г хутгалж, биед нь гэмтэл учрууллаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Иймд иргэн та ганцхан хором тэвчиж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг мөн цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659009
1 эможи

keyboard_arrow_up