П.Наранбаяр: Хоёр жил ч химийн багшгүй яваа сургуулиуд бий, химич мэргэжлээр төгсчихөөд багшилмаар байгаа ч хүн бий

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

"2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн болон оюутан багшилж болно" хэмээх мэдэгдлийг гаргасан Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Манай улсад өнөөдрийн байдлаар 4,200 орчим багшийн сул орон тоо байна.

Багшийн хомсдол, сул орон тооны тухайд 

  • Англи хэлний багш 11 хувь
  • Физикийн багш 10 хувь
  • Химийн багш 10 хувь
  • Технологийн багш есөн хувь зэргээр багш нарын дутагдал их байгаа. 

Одоо англи хэлийг Ерөнхий Боловсролын Сургуулийн гуравдугаар ангиас заах ёстой. Тэгвэл багшлах орон тоо бий юу. 

Зүгээр гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн сургалтад суулгаж, багш бэлтгэнэ гэсэн үг биш.

  • Хими
  • Физик
  • Биологи
  • Технологи
  • Англи хэл
  • Математикийн ур чадвар шаардах мэргэжлээр гадаад дотоодын их, дээд сургуулиудыг 2.7 буюу 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллахыг урьж байгаа юм. 

Зөвхөн Монгол Улс багшийн хомсдолд ороогүй. Дэлхийн улс орнууд 20 жил тутамд багшийн дуталд орж буй. Энэ оны хоёрдугаар сард ЮНЕСКО-оос гаргасан тайланд "2030 он гэхэд дэлхий даяар 44 сая багшийн эрэлт үүснэ" гэж дурджээ. 

Дан ганц хөгжиж буй орнууд биш, боловсролын систем нь өндөр хөгжсөн Европ, Хойд Америкийн бүс нутагт ч тохиолдож байгаа үзэгдэл.

Манай улсад багшаас гадна, хөдөө аж ахуй, цагдаа, эмч, лабораторийн мэргэжилтэн, сувилагч зэрэг олон салбарын мэргэжилтэн хомсдолтой байна" гэлээ. 

 

"Судалгаа хийж, эх хэлнээсээ гадна гадаад хэлнээс эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглаж чаддаг хүмүүст зах зээлээ нээе"

Үргэлжлүүлэн "Энэ асуудлыг богино хугацаанд хурдтай шийдвэрлэх хэрэгтэй байна.

Хоёр жил ч химийн багшгүй яваа сургуулиуд бий. Энэ талаарх баримт ч байгаа. Үнэхээр их дээд сургуулиа сайн дүнтэй химичээр төгсчхөөд багшилмаар байгаа ч багшлах эрхийн үнэмлэхгүй гэх шалтгаантай хүмүүс бий.

Эдгээр хүнд үндсэн багшийн үнэмлэх олгож байгаа хэрэг биш. Зөвхөн багшлах эрхийг олгож байгаа гэсэн үг. Цаашдаа дөрөв, таван жил багшлаад үндсэн багш болгоё гэвэл тусгай шаардлага тавьж эхэлнэ.

Сургуулийн удирдлагуудтай уулзаж байхад "Багшийн хомсдолыг хурдан шийдээд өгөөч" гэдэг. Урьд нь багш нарыг сонгон шалгаруулж авдаг байсан бол одоо ирсэн болгоныг авч байна хэмээн ярьдаг. 

Түүнчлэн багш нарт ур чадварын дутагдал их байна. Бүх чадварын мэргэжилтнүүдийн академик мэдлэг, ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байгаа юм. Үнэхээр "та сайн физикч юм бол ирээд заагаад өгөөч ээ”, гэрээт багшаар ажиллаж болно. 

Үнэхээр гадаад дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгсөөд өөрт тань багшлах сонирхол байгаа бол ирээд заагаад өгөөч ээ. 

Судалгаа хийж чаддаг, эх хэлнээсээ гадна гадаад хэлнээс эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглаж чаддаг хүмүүст зах зээлээ нээе. 

Энэ нь багшийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр физикийн багш дутагдаж байгаа учраас нэг багш давхар олон ангид зэрэг орж байна.

Олон ангид зэрэг заахад хичээлийн бэлтгэл ч хэцүү болно биз. Багшийн ачааллыг зохих хэмжээнд хүртэл бууруулснаар тэнд ЧАНАР гарч ирнэ" хэмээн Боловсролын сайд хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658904
1 эможи

Батаа
2024-09-20 19:12
Багшийн цалинг нэмчихдэг, хомсдол арилаад багшийн илүүдэл үүснэ. Энэ үед нь багшийг шилж сонгоод авч ажиллуулаач. Юун 45 хоног. Сурагчдын сурлагын хоцрогдлыг жинхэнэ багш арилгана
Зочин
2024-09-17 21:52
Үнэхээр багштай болох хэрэгтэй. Илүү дутуу шаардлагагүй зардал гаргахгүйгээр багшийн цалингаа л нэмчих. Тэгвэл асуудал шийдэгдэнэ.
Багш
2024-09-16 23:43
Багшийн цалинг нэм. Аяндаа Солонгосоос буцацгаагаад ирнэ.
Зочин
2024-09-16 22:09
Экс сайд ч салбар самарсан. МУБИС ч боловсролынг монополдож дампууруулсан!
enh amgalan said
2024-09-16 21:32
enh amgalan saad ni bagshlah erhgui ajillaj bn geed baahan bagsh naraa huu halchihaad odoo iim yum yrih yum uu erguu erguu yum ih hiih yum aa ene heden saad nar
Зочин
2024-09-16 17:02
Эхлээд багш нарын амьжиргаа цалин эрүүл мэнд нэмж сургуультай болгох хүүхдийн багасгах юм бол гээд 3р ангиас англи заах юм бол сурах бичиг бэлэн үү гээд асуудал зөндөө байн доо...энд тэнд бариад бгаа байшингуудын дунд сургууль цэцэрлэг шаардсаар бна ....Босго оноо өндөр болгох хэрэгтэй...600-650 босго оноо...Багш болох хүсэлтэй бгаа бол онигоо дээгүүр л байлгах хэрэгтэй бас багшлах эрхтэй байх хэрэгтэй...цалин өндөр эрүүл мэнд гээд
Зочин
2024-09-16 15:43
Отгонбаатараа хүний үгийг гүйцэд сонсохгүй дээ
Зочин
2024-09-16 15:12
Багш гэдэг нэр ч бүр улны нэр боллоо доо ж: курсын багш,жижүүр багш гэрийн багш ядуу багш гэх мэт
Зочин
2024-09-16 15:01
Багшийн ажлын байрны тодорхойлолтыг эргэж хар наад нэг улирсан заалтууд чинь гай болж багшийн ажлаас халгах зугтах явдал бий болж байна
Зочин
2024-09-16 14:55
Багшийн ачааллыг бууруул багшаар есөн шидийн ажил хийлгэдэг бичиг цаасны дарамтаас чөлөөл цалин хангамж нийгмийн хамгааллын давуу байдал бий болго гэх мэт сууриар нь өөрчлөлт хийх хэрэгтэй байна
Зочин
2024-09-16 14:07
Ахмадуудаа ад үзсэнээр ийм асуудал үүсэж бна. Тэд боловсролын системд үнэнчээр зүтгэдэг бсаан
Ахмад багш
2024-09-16 13:54
Ямар ч Их дээд сургууль төгсөөгүй хүн багшлаад байна. Иухай Ямар ч Их дээд сургууль төгсөөгүй хүн багшлаад байна аа Тухайн мэргэжлийн багш хүн байсаар байтао эхлээд бүх сургуулиудын багш нарын дипломыг шалгаж үзмээр бна. Багшийн дутагдал цалин бага байгаад гол асуудал байна
зочин
2024-09-16 13:41
Багшлах сургууль төгсчихөөд багшлахгүй яваа хүмүүсийг 45 хоногийн курст сургах юмуу инээдтэй л бна даа курс л дутаад байж л дээ
a
2024-09-16 13:30
хиймэл оюун ухаан хөгжөөд байхад робот багш нараар оруулаач ээ
Зочин
2024-09-16 13:15
Бага ангийн багш нарын дутагдал сүүлийн үед их гарч байгаа
Ахмад багш
2024-09-16 12:50
Муу багшаас сайн инженер хими физик заасан нь ч уг нь дээр байж магадүй л юм.
Багш
2024-09-16 12:48
Ингээд ард түмэндээ наад Отгонбаатартаа тайлбарлаад өгөхгүй яасан юм бэ
keyboard_arrow_up