О.Ганбат: Мангасын аманд байрладаг 37 иргэнийг архины албадан эмчилгээнд явуулсан

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

“Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт энэ сарын 7-ны өдөр хотын дарга ажиллаж, авто зам болон явган хүний зам барих, мөн цагдаагийн пост байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрөөс цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул нар тухайн байршилд ажиллаж байна. 

Энэ үеэр ЦЕГ-ын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат хэлсэн үгэндээ "Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарантуул захын зүүн хойд хэсэг бидний мэддэгээр "Мангасын ам"-ын ойр орчмыг цэгцлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд цагдаа нар байрлаж ажиллах постыг маш богино хугацаанд шийдвэрлэж, алба хаагч нарыг тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүлж өглөө. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар богино хугацаанд ойр орчмын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Нарантуул захаас зүүн хойш гардаг ганцхан гарц бөгөөд явган хүний зорчих хөдөлгөөн, автомашины хөдөлгөөнтэй цуг учраас түгжрэл үүсэх тохиолдол их. Мангасын амны ойр орчимд архидан согтуурдаг иргэд болон орон гэргүй иргэд их байдаг. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран 37 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулж байна. Найман алба хаагчийн орон тоог шийдвэрлэж,  иргэдийн аюулгүй байдлыг хангах, Нарантуул худалдааны төвөөр тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж харсан. Цаашид орчныг камержуулах ажлыг хийх нэн шаардлагатай байгаа бөгөөд Нарантуул худалдааны төвөөс хамтран ажиллана гэж найдаж байна." хэмээлээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658903
0 эможи

keyboard_arrow_up