Тойргоо сольсон М.Говьсайхан Н.Учралыг далбаан дор Сүхбаатар дүүрэгт өрсөлдөнө

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргээс хоёр ч удаа НИТХ-д сонгогдсон М.Говьсайхан тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт өрсөлдөхөөр болжээ.

Түүнийг хүмүүс НОСК-ийн дарга болмогцоо Буянт-Ухаа 2” хорооллын 1000 орчим өрхийг байрнаасаа гар гэх утга бүхий гэрээ байгуулж, дахин сунгахгүй гэсэн тайлбар өгч байснаар нь таних нь олонтаа. 

Түүний хувьд 2016, 2020 онуудад Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдон сууж байсан юм. Харин энэ жил тэрээр тойргоо сольж, УИХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Учралыг бараадаж, сандал суудалд залрах хүслээ биелүүлэхээр улайран буй. 

Тэрээр тойргоо сольсон шалтгаан нь өмнө нь сонгогдсон тойрогтоо юу ч хийгээгүйгээс үүдэлтэй хэмээн зарим эх сурвалжууд хэлж буй. Тойргоо сольж, том хүнийг дагасан түүнийг Сүхбаатар дүүргийнхэн сонгох болов уу... 

Иргэдээ төлөөлж, ихийг хийнэ гэж суудалд очдог ч сандал суудалд залраад ирэхээрээ иргэдээсээ зугтааж, тэдний эсрэг ажиллах түүнд итгэх хүлээлгэх иргэд хэр олон бол гэдэг нь сонирхолтой байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658882
0 эможи

дарам
2024-09-16 21:16
зөв штээ залуу хүмүүс бие биенээ дэмжээд гаргаж ирж байвал болоо шүүдээ. БуянтУхаагийнхан бол гарах хүмүүс нь гарах хэрэгтэйдээ
Зочин
2024-09-16 19:33
Таарсан таар шуудай
keyboard_arrow_up