Ноён хутагт Д.Данзанравжаагийн хулгайд алдагдсан хөөргийг “Эрдэнэт үйлдвэр“-ийн Т.Батмөнх үнэ цохиж авсан гэв үү
Өнгөрсөн өдрүүдэд хуулийн байгууллагаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр болон хувийн сууцанд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус нэгжлэгээр түүний гэр, албан газраас их хэмжээний бэлэн ам.доллар, эртний үнэт эдлэлийг илрүүлэн хураан авсан аж.
Тэгвэл нэг сонирхол татсан зүйл нь Говийн догшин хутагт Д.Данзанравжаагийн хулгайд алдагдсан эртний хөөрөг "Эрдэнэт үйлдвэр"-ийн Т.Батмөнх дарга барьдаг аж.
Үүнийг албан бус эх сурвалжаас тодруулахад хамрын хийдийн тахилч нь Д.Данзанравжаагийн хөөргийг хулгайлж, Т.Батмөнх түүнийг нь их хэмжээний үнэ хаяж авсан хэмээв. Энэ талаараа ч эрхэм дарга үйлдвэрийнхээ ажилчдад хэд хэдэн удаа хэлж байжээ.
Дашрамд дурдахад Т.Батмөнх нь соёлын өвийн хууль бус худалдааг хийхдээ хууль бусаар олсон орлого байж болзошгүй валют арилжаагаар хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв.
Өнөөдрийн байдлаар Т.Батмөнх нь ерөнхий инженерийн ажлаа хийж байгаа аж. Авлигатай тэмцэх газраас 140 сая төгрөгийн үнэлгээтэй “Лексус” -570 маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнээр худалдан авсан гэх асуудлаар Т.Батмөнх шалгаж буй талаар өмнө нь мэдээлэгдэж байсан.