Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн гурван албан хаагчийг мөргөн зугтжээ
2024 оны 9 сарын 13
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан Б-г энэ сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд олж саатуулжээ.
Саатуулах үед цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн зугтсан байна. Ингэхдээ "Toyota Prius-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зугтахдаа цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээн ойролцоо байсан 3 тээврийн хэрэгслийг мөргөжээ.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид сэжигтэй этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж авчээ. Албан хаагчдын биеийн байдал хэвийн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658862
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс