ЦЕГ, Монголбанктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2024 оны 9 сарын 12

Arslan.mn

Иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн суурь мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийг нийтэд таниулан сурталчилж, залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулахад чиглэгдсэн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк хооронд “Хамт ажиллагааны санамж бичиг”-ийг өнөөдөр /2024.09.12/ байгууллаа.

Хамтран ажиллах санамж бичигт Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар гарын үсэг зурж, албажуулснаар хүчин төгөлдөр болов.

Энэхүү санамж бичгийн хүрээнд залилах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй Цагдаагийн байгууллагын болон банкны салбарын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, санхүүгийн хууль бус гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сэжигтэй гүйлгээний талаарх шаардлагатай мэдээллийг харилцан солилцох, цахимаар үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн талаарх статистик дүн мэдээ, тайлан судалгааг гаргах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658860
0 эможи

keyboard_arrow_up