Төрд учирсан 238 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлнэ

2024 оны 9 сарын 12

Arslan.mn

Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны есдүгээр сар хүртэл хугацаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд улсын төсөвт учирсан 238.9 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ. Тодруулбал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 118.8 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 101.5 сая төгрөг, эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 18.5 сая төгрөгийн хохирлыг тус, тус нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна.

Тус прокурорын газраас 2023 онд төрд учирсан 327 сая төгрөгийг холбогдох иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658856
0 эможи

Zochin
2024-09-12 17:03
Энэ байтугай маш их хөрөнгө алга болоод бн ш дээ тэрний араас яваач
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up