Мисс Ё.Нямжав : За би ёстой ийм бүдүүлэг байж үзээгүй юм. Энэ удаад уучлаарай гээд тайлбар хийе
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул ажлаа өгч оронд нь мисс Ё.Нямжав томилогджээ.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Ё.Нямжав өөрийн цахим хуудаснаа дараах тайлбар мэдээлэл хийжээ.
Тэрбээр "За би ёстой ийм бүдүүлэг байж үзээгүй юм. Энэ удаад уучлаарай гээд тайлбар хийе. Үндэсний хэмээх тодотголтой цэцэрлэг хүрээлэнгээ ямар болсныг өөрсдөө ороод харцгаа. Миний хувьд ажлаа аваад 3 өдөр болж байна. Бүх хэсгээр нь явж үзлээ. Бүх албаны дарга нартай нь уулзлаа. Хур хогоо голдоо овоолчихсон, цоожтой 4 нойл нь зүгээр ямбий амбаар, явган болон дугуйн зам нь битүү хагархай, шороондоо дарагдсан хэдэн талбай, навсайсан хэдэн хуушуур шорлогны байр, эзэнгүй зогсоолууд, энд тэндгүй баас шээс, хуванцрын хог . Оффисийн байр нь шал нь цөмөрчихсөн. Халаалтгүй. Дотроосоо халаадаг 2 зуухных нь 1 нь эвдэрсэн. Зөөврийн устай. Хэдэн усны машиных нь тал нь шахуу эвдэрхий. Өөрөө жилийн бүх худалдан авалтаа хийдэг 1 дарга, хэдэн сараар орлогоо тасалж үндсэн ажлаа умартсан 1 дарга гээд 2 хүн өөрсдөө өргөдлөө өгсөөн. Үнэн! Нэг хогийн машин авчих сэтгэлгүй, хөөцөлдөлгөөгүй. Автомат усжуулалт, цахилгаанаа ч шийдчихээгүй (12 жил). Үнэн хүнд л газар байна ш д. Үе үеийн дарга нарт нь хийсэн сайн сайхан зүйл байгаа мэдээж. Тэрийг бүхэлд нь үгүйсгэхгүй. Цалин багатай хэдэн цэцэрлэгч, инженер, харуулууд, архитектор л энэ газрыг авч явдаг юм бна гэж харлаа. Нэг хүнд 7-8 га газрын арчилгаа, цэвэрлэгээ, тордлогоо ногддог. Харин тэр дунд нь хурган дарга хийж цалгиж явсан хэдэн хүүхдүүд эгч нарынхаа дунд яс хаяхаа болио!!! Ямартаа ч орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн болоход үнэндээ хол байна шүү. Нүцгэн үнэн! Төсөв хөрөнгийг нь шийддэг газрууд ч анхаармаар. Дашрамд хэлэхэд мисс гэдэг чинь мэргэжил, ур чадварын нэр, хэмжүүр биш юм шүү хүүхдүүдээ " гэжээ.