ШУУРХАЙ: Мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын данснаас мөнгө гарган авдаг Хаан, Голомт банкны болон Улсын бүртгэлийн ажилтнуудыг баривчилжээ
Хуулийн байгууллагаас өнгөрсөн шөнө хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, банкан дахь хувь хүний данснаас их хэмжээний мөнгө гарган авдаг 30 гаруй хүнтэй бүлэглэлийг саатуулан, шалгаж эхэлсэн талаар Isee.mn мэдээлсэн.
Тэгвэл хамгийн ноцтой нь мөрийтэй тоглоом зохион байгуулдаг тус бүлэглэлийн ард банк, санхүү болон улсын бүртгэлийн газрын ажилтнууд зэрэг албан тушаалтнууд байсан талаар банкны ажилтнуудаас мэдээлэл ирүүллээ.
Тодруулбал, тус бүлэглэлд Хаан банк, Голомт банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэр бүхий ажилтанууд багтдаг бөгөөд улмаар давуу байдлаа ашиглан хувь хүний хувийн мэдээллийг олж авч, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.