Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар давж заалдаж, гомдлоо танилцуулж байна

2024 оны 9 сарын 11

Arslan.mn

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн давж шатны шүүх хурал өнөөдөр /2024.09.11/ болж байна.

Шүүх хурал шүүгдэгч нар давж заалдах гомдлоо танилцуулснаар хаалттай үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ.

Хуралд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүгдэгчид биеэр оролцож байгаа аж.

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 15 хоног үргэлжилж 2024 оны нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ганхуягт нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, таван жил 9 сар, Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноож байсан юм.

Тэгвэл нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.А, Т.Т, И.Д, Б.О, Г.Г, Б.Г, Х.Б, Б.Э, О.Д, П.Б, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцсэн байдаг.

Давж заалдах шатны шүүх 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх сидиг хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх сидиг эд мөрийн баримтын бүрэн бүтэн байдлыг хангасан хэлбэрээр ирүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж, тус 11 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлээд байсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658821
0 эможи

DR. ADITY
2024-09-11 13:37
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up