ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албаны 78 жилийн ойд зориулсан “сагсан бөмбөгийн тэмцээн“ эхэллээ

2024 оны 9 сарын 10

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн Байцаах Албаны түүхт 78 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн генерал Ц.Ням-Очир, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа н.Энхтөр болон мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагуудын төлөөлөл, алба хаагчид оролцлоо.  

Arslan.mn

Тэмцээнийг нээж ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн генерал Ц.Ням-Очир хэлсэн үгэндээ “Мөрдөн байцаах албаны түүхт 78 жилийн ойн баярын мэндийг нийт алба хаагчиддаа хүргэе. Тус алба нь манай цагдаагийн байгууллагын тэргүүлэх албаны нэг бөгөөд өнөөдөр байдлаар тус албанаас нийт найман гавьяат төрсөн байна.

Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 1996 он буюу Мөрдөн байцаах албаны 50 жилийн ойд зориулж анх удаа тус сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, өнөөдөр ийнхүү 28 дахь жилдээ уг тэмцээн болж байна. Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж буй Мөрдөн байцаах албаны хамт олонд талархал илэрхийлье. Баг, хамт олонд амжилт хүсье.” хэмээлээ.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах:

Arslan.mn

Мөрдөн байцаах албаны түүхт 78 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сүүлийн 28 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй “Сагсан бөмбөрийг тэмцээн” өнөөдөр болж байна. Тэмцээнд ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба, мөрдөн шалгах албаны чиг үүрэг бүхий бүх хэлтэс, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын алба хаагчид оролцож байна.

Энэ жил Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн тус тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд 24 багийн 184 алба хаагч оролцож байна. Орон нутгаас таван бүсийн 40 алба хаагчид анх удаа тус тэмцээнд оролцож байгаагаараа их онцлогтой болж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658805
1 эможи

Зочин
2024-09-11 10:35
Яагаад эдний алба жил бүр тэмдэглээд бусад нь 5, 10 жилийн давтамжтай тэмдэглэдэг юм бол доо. Жил бүр л түүхт ч гэх шиг кк
Зочин
2024-09-10 16:58
Бригадын генерал шүү .... цагдаагийн генерал гэж байхгүй шүү
keyboard_arrow_up