Ерөнхий сайдын зөвлөх Сексцагаанбогдын найз охин Н.Урин гомдлоо татан авчээ
2024 оны 9 сарын 09
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөх, артист Сексцагаанбогд буюу Б.Гантулга найз охин болох Н.Уринд хүнд хүч хэрэглэж буй бичлэг цахим орчинд тарсан. Хосууд өчигдөр энэ талаар цахим хуудсанд тайлбар хийсэн юм.
Тэгвэл уг бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт явуулсан бөгөөд Н.Урин цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоо татан авчээ.
Эргэн сануулахад, Б.Гантулга нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр өөрийн үеийн залуучуудыг дэмжлэгийг Л.Оюун-Эрдэнэд бий болгох үүрэгтэйгээр МАН-ын сонгуулийн сурталчилгааны багт ажилласан бөгөөд Ерөнхий Сайд ч дэмжиж, албан тушаал өгсөн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658785
1 эможи
Зочин
2024-09-10 17:10
Гантулгаа одоо боль. Чаддаг ажлаа л хий. Чи зөвлөгч байж хэзээ ч чадахгүй. Эхлээд гэрээ зас дүү минь
Зочин
2024-09-10 09:20
биеэ авч явж чадахгүй гөлгөөр зөвлөхөө хийдэг ЕС онигоо юмаа даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс