Хайлаастад 16 настай охины амь хохироосон жолоочийн жолоодох эрхийг 8 жилээр хасаж, 2 жил ХОРИХ ЯЛ оноов
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хайлааст орчимд "Toyota Prius","Hyundai Verna" загварын автомашин мөргөлдөж, 4-16 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүн осолд өртсөн харамсалтай осол гарсан.
Тодруулбал, гарсан ослын улмаас 16 настай нэг хүүхэд амь насаа алдсан. Улмаар уг хэргийг Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйл буюу "Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх" гэсэн хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.
Тэгвэл тус хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-д шүүх хурал болж, шүүхээс осолд холбогдсон жолооч эмэгтэйн жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оноосон байна.
Мөн 164.3 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.