“Барилгачдын баяр“-ын түүхт 98 жил : Барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгж ТОДОРЛОО

2024 оны 9 сарын 06

Arslan.mn

"Барилгачдын баяр"-ын түүхт 98 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "БАРИЛГАЧДЫН  ӨДӨР-2024" нээлттэй өдөрлөг арга хэмжээг өнөөдөр Барилгачдын талбайд зохион байгууллаа.

Энэ жилийн арга хэмжээ нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын  салбарт төрийн болон төрийн бус байгууллагуудаас үзүүлж буй нээлттэй өдөрлөг бөгөөд иргэд, ААБ-уудад нэг цэгийн  үйлчилгээ үзүүлж байгаагаар онцлогтой болж байна.

Энэ үеэр  салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдээ шалгарууллаа.

2024 оны шилдэгээр шалгарсан 10 аж ахуйн нэгжид "Баганат" цом, өргөмжлөл гардуулан, Барилгачдын талбайдаа тугийг нь мандуулан алдаршууллаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд ХББОС-ын сайд Ж.Батсуурь, Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа  тэргүүтэй салбарын удирдлагууд оролцож, нийт барилгачид, инженер техникийн ажилтнууд, ахмадууд, гавьяатууд, зураг төсөл зохиогчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

Барилгын салбарын төрөөс үзүүлж байгаа  бүх үйлчилгээг бүрэн цахимжуулснаар тусгай зөвшөөрөл,  баримт бичгийг цахимаар авах боломжтой боллоо

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа " Барилгын салбарт  ажиллаж байгаа нийт ажиллагсад, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, бүтээн байгуулагчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдэд 98 жилийн ойн мэнд хүргэе.

2024 онд улсын хэмжээнд 15 мянга гаруй орон сууц ашиглалтад шинээр орсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 673 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.

Барилгын хөгжлийн төв барилгын салбарын төрөөс үзүүлж байгаа бүх үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Ингэснээр барилгын тусгай зөвшөөрөл, норматив  баримт бичгийг цахимаар авах боломжтой болсон.

Барилгын салбарт тулгамдаж байсан цалингийн тарифын асуудлыг 2024 оны тавдугаар сард сайдын тушаалаар барилгын салбарт ажиллаж байгаа ажилчдын цалингийн тарифыг шинэчлэн хэрэгжүүлэхээр бэлэн болж байна" гэдгийг онцлов.

Шилдэг аж ахуйн нэгжүүд: 

  • Барилга угсралтын чиглэлээр "Макс Өргөө" ХХК, "Нью Тур" ХХК
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр "Мөнх-Од цацрал" ХХК, "Мөнхий Гэгээ цонх" ХХК
  • Нийтийн аж ахуйн чиглэлээр   "Илчлэг шивээ" ОНӨААТҮГ,  "КСИМС" ХХК
  • Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр   "Татах хүч" ХХК, "Скайлайн дизайн" ХХК
  • Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй   чиглэлээр "НБИК" ХХК нар шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, өргөмжлөл, цомоор шагнуулав. 

Тухайн салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг жил бүр шалгаруулдаг аж. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658737
0 эможи

keyboard_arrow_up