В.Путины айлчлалын үеэр ангийн буу авч явж байсан иргэд гадаадын анчид байжээ

2024 оны 9 сарын 04

Arslan.mn

 

"Туушин" зочид буудлын орчимд холын тусгалтай, дурантай буутай гадаадын иргэн явж байгаад баригдсан гэх мэдээ гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Тэгвэл айлчлалын үеэр “Туушин” зочид буудалд ангийн буу авч явж байсан иргэд гадаадын анчид байжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн Э.Энхзаяа хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, " Цагдаагийн байгууллагаас В.Путины айлчлалын үеэр аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалт, зохицуулалтыг гүйцэтгэсэн. Энэ сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр "Туушин" зочид буудлын гадна галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч авсан гадаад улсын иргэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.  Дуудлага мэдээллийн дагуу шалгахад, гадаад улсын 2 иргэн 2024 оны наймдугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад, өчигдөр байрлаж буй буудалдаа эргэн ирэх үед дуудлага мэдээлэл ирсэн даруйд шалгасан. 

Шалгалтаар гадаадын иргэдийн авч явсан галт зэвсгийн шалгахад  ангийн буу болох нь тогтоогдсон байгаа.

Тус үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658673
1 эможи

keyboard_arrow_up