Цагдаагийн эмэгтэй алба хаагчдын олон улсын хуралд оролцож байна
Цагдаагийн эмэгтэй алба хаагчдын олон улсын 61 дэх удаагийн хурал Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотноо энэ оны 09 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн хурал нь “Бид үйлчилнэ, бид хамгаална, бид манлайлна” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 64 орны 800 гаруй хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
Хурал, зөвлөгөөнөөр хууль сахиулах байгууллага дахь эмэгтэй алба хаагчдын манлайлал, тэгш байдал, алба хаагчийн аюулгүй байдал, хүүхдүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ажлын ярилцлагын үед анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Уг хуралд Монгол Улсаас Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газрын эмэгтэй алба хаагчдын төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой.