Гандантэгчэнлин хийд АНУ-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилов
2024 оны 9 сарын 04

МБШ Төв- Гандантэгчэнлин хийд нь гадаадад буй иргэдийн шашин, соёлын асуудалд анхаарч ирсэн. Энэ бодлогын хүрээнд Тэргүүн хамба лам Д.Жавзандорж гавж Д.Лувсанжамц ламыг МБШ Төв- Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, батламжийг гардууллаа.
Гавж Д.Лувсанжамц нь АНУ-ын Виржиниа мужид Монголын Буддын шашин соёлын төвийг 2020 онд үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
658666
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
