Улаанбаатар хотод 16 хэм дулаан, бороо орохгүй

2024 оны 9 сарын 04

Arslan.mn

2024 оны 09-р сарын 03-ны 20 цагаас 09-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658653
0 эможи

keyboard_arrow_up