ОХУ-аас орж ирдэг “Коммет“ Монголд худалдаалах боломжгүй болжээ

2024 оны 9 сарын 02

Arslan.mn

ОХУ-аас олон жил импортоор орж ирдэг байсан цэвэрлэгээний бодис "Коммет" нь экспортоо зогсоож, үйлдвэр нь ажиллахаа больсон талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь тухайн үйлдвэр нь ОХУ-д үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, татан буугдаж байгаа талаар бөөний худалдааны цэгүүд хэлж байв. 

Агуулахад байсан бүх "коммет"-ууд худалдаалагдаж дуусчээ. Харин энэ талаар урьдчилж мэдсэн Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн нэг "Ариун" брэнд цэвэрлэгээний бодис болох монгол коммент хэмээн үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэвч худалдан авагчдын сэтгэлд хүрэхгүй, чанар, үр дүн муутай байсан талаар хэллээ.

Бөөний цэг, зах худалдааны төвүүдээр одоогоор "коммет"-ыг орлох сайн бүтээгдэхүүн гараагүй байгаа гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658606
1 эможи

Зочин
2024-09-02 12:45
ОХУ-ын Сарма гээд цэвэрлэгээний бодис маш сайн шүү.
keyboard_arrow_up