ШУУРХАЙ: Хамтран амьдрагчаа хэрцгийгээр хөнөөсөн Д.Бадралд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оноолоо

2024 оны 8 сарын 30

Arslan.mn

Хан-Уул дүүрэгт хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн байж болзошгүй хүн амны ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, сураггүй болсноор 20 гаруй хоног эрэн хайгдсан эмэгтэйн цогцсыг цагдаагийн байгууллага олж, илрүүлээд байсан бөгөөд шүүх шинжилгээний үндэсний төвийн урьдчилсан шинжээчийн дүгнэлтээр нохойн үүрнээс олдсон яс нь сураггүй алга болсон иргэний буюу талийгаач эмэгтэйн ээжийн ДНХ-тэй таарч байгаа нь тогтоогдоод байсан.  Мөн тус хэрэгт холбогдуулан 47 настай иргэн Б-г  цагдан хориод байсан.

Тэгвэл тус хэргийг шүүхээс шийдвэрлэсэн байна. 

Тухайлбал, ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс   "хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нохойд өгсөн" гэх хэрэгт Д.Бадралыг гэм буруутайд тооцож, БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1.2-т зааснаар, хүнийг онц хэрцгийгээр алсан гэх үндэслэлээр  бүх насаар хорих ял ийнхүү оноолоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658584
1 эможи

keyboard_arrow_up