Г.Баасан: УИХ-д суудалтай болсон126 гишүүн Монгол Улсын өрийг нэмлээ

2024 оны 8 сарын 29

Arslan.mn

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс төсвийн тодотгол, тендерийн хууль тогтоомжтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан " Монгол Улс төрийн эрх барих дээд байгууллагатаа 76 биш 126 гишүүнтэй болж өөрчлөгдөөд 60 хонож байна. Энэ хугацаанд ард иргэд аж амьдрал сайжрах байх, нийгмийн зохицуулалтыг шинэ шатанд гаргах байх гэсэн сонголтоо хийсэн. Гэвч өнөөдрийн байдлаар 60 иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Авлигатай тэмцэж, улс орныг хөгжүүлэх тухай маш олон мөрийн хөтөлбөрөөр УИХ-д суудалтай болсон 126 гишүүн Монгол Улсын өрийг нэмж байна.

Өртэй хүн өөдлөхгүй, өвчтэй ямаа таргалахгүй гэх үг бий. Цөөнхийн төсвөөс баяжсан хэсэг бүлэгт өр хамаагүй. Өрийг нь иргэд л үүрнэ. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс УИХ-д Хөдөлмөрийн хуулийг хатуу мөрдөж амралтын өдөр болон шөнө хууль батлахгүй байхыг шаардаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658558
1 эможи

keyboard_arrow_up