Богд ууланд аялах, алхахыг хориглоно

2024 оны 8 сарын 29

Arslan.mn

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2 хоногийн хугацаад Хортон шавьж устгалын бактерын бэлдмэл цацах ажлыг /онгоц/-оор хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аялалын жимээр аялаж зугаалдаг алхагчид та бүхнийг 2024.08.30-2024.09.16-ний өдрүүдэд ууланд аялаж алхахгүй байх, Богд уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. 

Хортон шавж устгалын хорын нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658555
1 эможи

keyboard_arrow_up