ШУУРХАЙ: Аймгийн арслан А.Отгонбаатар эхнэрээ хэвтэрт ортол нь зодож, хүчирхийллийн хэргээр шалгагдаж байна

2024 оны 8 сарын 29

Arslan.mn

Булган аймгийн Гурван булаг сумын харьяат, аймгийн арслан А.Отгонбаатарыг бөх сонирхогчид нь “Гоё Отгоо” хэмээн хочилдог. 

Тэгвэл А.Отгонбаатар нь хоёр хүүхдийнхээ ээжийг хэвтэрт ортол нь зодож, гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгаа аж. Түүний хувьд удаа дараа эхнэртээ гар хүрч, хэрцгийгээр зоддог байжээ.

Тухайлбал, эхнэрээ жирэмсэн байхад нь хүүхдийг нь гартал зодож байсан гэх бөгөөд  саяхан буюу энэ сарын 20-ны өдөр Булган аймагт эхнэрийнхээ тархийг хагалж, хэвтэрт ортол нь зодсон хэрэг мөн гарчээ.

Улмаар  түүний эхнэр ГССҮТ-д яаралтай хүргэгдэж ирсэн тохиолдол гарчээ. Сүүлийн хоёр жил сэтгэл санааны болон бие мах бодиороо хүчирхийлэлд байсан эхнэрийнх нь бие тун тааруу байгаа аж. 

Олны нүдэн дээр сайхан залуу, гоё бөх харагддаг бол ахуй амьдралдаа гэр бүлийн хүчирхийлэгч, бусдад удаа дараа танхайрсан этгээд байсныг эх сурвалжууд хэлж байв. 

Түүнчлэн А.Отгонбаатарын хувьд энэ сарын 10-ны үеэр Өвөрхангай аймгийн Элсэн тасархай орчимд иргэн Б-г хутгалж, танхайрсан  боловч хохирогч талтай тохирсны улмаас гомдол гаргаж, хэрэг нээгдэлгүй өнгөрсөн хэмээн эх сурвалж мэдээлэв. 

Өдгөө А.Отгонбаатар нь Алдар спорт хорооны харьяалалд байдаг бөгөөд тус газраас тогтмол цалинжаад явдаг гэв. Түүний танхай, хүчирхийллийн үйлдэл нь олон жилийн турш удаа дараа давтагдаж буй тул хохирогчид нь хуулийн байгууллагад шалгуулахаар ханджээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658539
1 эможи

Зочин
2024-08-30 10:48
Юмны анхагдагч Булганаас гэдэг үнэн юм аа одооч юм бүхний муу муухай зүйл Булганаас эхэлдэг болжээ
1
2024-08-29 14:15
Олигтойхон олон 10 н жилийн хүнд ял өгөөчээ.Иймэрхүү гуйлгачин писдануудыг ясыг нь цайлга гөлөг болгооч.одоо миний буруу гэж баахан гуйх байлгүй нэг муу банди
Сүлд спорт хороо
2024-08-29 14:05
Тэр өгж бгаа цалингаа ажил хийж бга хүнд н өгмөөр юм
Зочин
2024-08-29 11:22
Тэнэг мал вэ өөрийнхөө гарын аяыг яаж даана гэж бодоо вэ
Зочин
2024-08-29 11:08
Энэ хэдэн бөх нэртэй гаруудыг өгшүүлж тэжээж байдаг юун цалин энэ тэрээ болих хэрэг эй улсад юу бүтээсийн
Зочин
2024-08-29 10:57
Mongolchuud 7 sariin 11-13 hoorond jild 3 udur l uls oron dayar naaddag bolmoor bgama. Mun buhchuudiin tolgoig tsenegleh heregt hichneen ih Byart, meht bailaa yamar ch uhaan ene humuust alga gedeg haragdaj bga
irgen
2024-08-29 10:44
Er ni ene buhchuudiig shutej deesh urguj soliorch bhaar oyunii tamirchdaa demjih heregtei, buhhuudees olugtoi ni ih hovor goltsuu uhamsar- humuujil- hun chanar bur 00 yumnuu l bdgiin, tom companiud uls turiinhnii gar huluud dandaa usun tolgoitoi buh nertei malnuud l bgaa sain ajval
Зочин
2024-08-29 10:24
Булганы бөхчүүл араатан шиг юм
Зочин
2024-08-29 09:53
Одоо тэгээд шорондоо явдаа... Эхнэр нь салчихаж болдоггүй юмуу. Зодуулан барин байх...
Иргэн
2024-08-29 09:51
Муу эр эмийн дээр гэдэг шүү,арай л танхай зэрлэг бна а‼️‼️‼️
Булганы эргүү дагз
2024-08-29 09:20
Булган угаасаа бөхгүй 2 бөхтэй байсан нь нэг нь шороонд нэг шоронд байгаа бусад нь бөхөнцөрүүд иймэрхүү л юм хийж явна дөө энэ булганыхан
Зочин
2024-08-29 08:46
Шоронд хий
keyboard_arrow_up