3.1 тэрбумын орлогоор “гоёсон” BNI Aurug салбар 1 нас хүрлээ
Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч буй энтрепренуудад зорилтот зах зээл, худалдан авагчтай нь холбох үйл ажиллагаа явуулдаг Business Network International буюу BNI Mongolia Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлээд 2 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд 10 салбарын 400 орчим бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэж чадсан тус байгууллагын тавдах салбар болох BNI Aurug салбарынхан 1 жилийн ойгоо тэмдэглэлээ. Тус салбар жилийн өмнө үүдээ нээхдээ 16 бизнес эрхлэгчтэй нээсэн бол 1 жилийн ой дээрээ 44 өөр салбарын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн хүчтэй салбар болсон гэдгийг BNI Mongolia үүсгэн байгуулагчид онцолж байлаа.
BNI Aurug салбарын бизнес эрхлэгчид өнгөрсөн 1 жилийн хугацаанд 3,1 тэрбум төгрөгийн борлуулалтын боломжийг бий болгож нэгнийхээ бизнесийг дэмжсэн байна.
1 жилийн баярын уулзалтад нийт 150 бизнес эрхлэгч нетворкинг хийж, BNI байгууллагын ач холбогдол, үр өгөөжийн талаар мэдээлэл солилцож, арга хэмжээний үеэр 3 бизнес эрхлэгч нэгджээ.
BNI Augur салбарын өглөөний бизнес уулзалт 7 хоног бүрийн Баасан гарагт 07:30-10:30 хооронд болдог бөгөөд тэдэнтэй нэгдэх хүсэлтэй бизнес эрхлэгчийг өглөөний уулзалтдаа урьж буйг дуулгалаа.
99053936, 99909807, 99040584









