Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, “эхнэртээ гар хүрсэн“ гэх иргэн Б-г ШАЛГАЖ эхэлжээ
2024 оны 8 сарын 28
Цахим орчинд ..... гэх хаягаас "Айлын эхнэртэй явалдаж байгаад эхнэртээ баригдаад бантсандаа эхнэрээ зодонгуут цагдаа дуудаад өгсөн чинь цагдаа хараад ийм болчихсон" гэх гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нөхрийнхөө талаарх мэдээллийг цацсан байдаг.
Тодруулбал, нялх биетэй, 2 хүүхэдтэй эхнэртээ гар хүрч, улмаар гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх бичлэг, зураг цахим орчинд нийтлэгдсэн.
Тэгвэл уг мэдээллийн дагуу гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, эхнэртээ гар хүрсэн гэх иргэн Б-г Цагдаагийн байгууллагаас ШАЛГАЖ эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658526
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс