Татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2024 оны 8 сарын 27

Arslan.mn

Улаанбаатар хотод бүртгэлтэй 752,483 тээврийн хэрэгсэл байгаагаас техникийн үзлэг оношилгоонд ороогүй 129,929 тээврийн хэрэгсэл байна.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, тэнцээгүй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байх үедээ эвдэрч, гэмтэн замын хөдөлгөөнд саад учруулдаг.

Өдөрт гурваас таван тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ эвдэрч гэмтсэний улмаас зохиомол түгжрэлийг үүсгэдэг. Тиймээс үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.

Техникийн хяналтад ороогүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд авто тээврийн тухай хуулийн дагуу хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж хүний 50 нэгж, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658498
0 эможи

keyboard_arrow_up