Э.Оюунболдын жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

2024 оны 8 сарын 27

Arslan.mn

Энэ сарын 10-ны өдөр Улсын арслан Э.Оюунболд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын биед халдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл түүнд хуулийн хариуцлага тооцсон бөгөөд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл,  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн хэрэгт 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулжээ.

Харин бусдын биед халдсан гэх үйлдлийг тусад нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658494
1 эможи

keyboard_arrow_up