Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрийн журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон “УБЦТС“-ийн хоёр ажилтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтан Г.Б, Д.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658465
0 эможи

keyboard_arrow_up