Хоёр том оврын машин мөргөлдөж, 23 настай эрэгтэй төмөр хийцэд хавчуулагджээ
Төв аймаг, Эрдэнэ сум Хушинг баг "Дөтлүүр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т 2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 02:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу зорчиж явсан "Beiben North Benz-ND4257” зүтгүүр автомашин /1 зорчигч/, Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү хөдөлгөөн үйлдэж явсан "Бонго" загварын /1 зорчигчтой/ автомашинууд мөргөлдөж, "Бонго" загварын автомашины жолооч иргэн М /23 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан, Төв аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв, Цагдаагийн тасгийн замын зохицуулагчид хүлээлгэн өгсөн байна.