Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
Ойрын 2 Хоногт Бороо Хур Багатай, Ихэнх Нутгаар Дулаан Байна.
2024 Оны 08-Р Сарын 23-Ны 20 Цагаас 08-Р Сарын 24-Ний 20 Цаг Хүртэлх Цаг Агаарын Урьдчилсан Мэдээ
Хур тунадас Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Алтайн өвөр говиор +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
2024 оны 08 сарын 25-наас 2024 оны 08 сарын 29-нийг хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв
25, 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи Ихэнх Нутгаар Секундэд 5-10 Метр, Алтайн Салбар Уулсаар Секундэд 12-14 Метр, Зарим Газраар Борооны Өмнө Түр Зуур Ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 хэм, өдөртөө +19...+24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 хэм, өдөртөө +32...+37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 хэм, өдөртөө +28...+33 хэм, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 хэм дулаан байна.