Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн сул орон тоо нөхөх сургалтад бүртгэж эхэллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Цагдаа, Цагдаа жолооч, Хамгаалалтын ажилтан мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг эхлүүлжээ.
Үүнд бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн албыг биеэр болон дүйцүүлэн хаасан, эсвэл дээд боловсролтой, олон нийтийн цагдаагаар нэгээс дээш жил ажилласан зэрэг шалгуур, шаардлага хангасан иргэдээс шалгаруулан авна.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2024 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс есдүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллагуудад хүлээн авах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.









