Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал дахин хойшиллоо
2024 оны 8 сарын 22
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч нарт ял оноосон билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр өглөө 09 цагт Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эхэлсэн ч "Хэргийн материалын бүрдэл дутуу" гэх шалтгаанаар шүүх хурал ирэх есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хойшилсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658400
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс