Өнөөдрөөс Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийг өөрчиллөө

2024 оны 8 сарын 22

Arslan.mn

Зам засварын ажилтай холбоотойгоор Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өнөөдрөөс (2024.08.22) эхлэн өөрчлөлт оруулж байна.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 17-ны өдрийн хооронд зөвхөн Даваа, Пүрэв гарагт 17:40 цагт буюу цагийн дараа хөдлөх бөгөөд Чойр өртөөгөөр 22:26-22:44 цагт өнгөрч, Сайншанд өртөөгөөр 02:55-03:45 цагт өнгөрч Замын-Үүдэд 09:06 цагт хүрнэ.

Аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн хооронд зөвхөн даваа пүрэв гарагт 18:30 цагт буюу нэг цаг 50 минутын дараа хөдлөх бөгөөд Чойр өртөөгөөр 23:10-23:24 цагт өнгөрч, Сайншанд өртөөгөөр 04:53-05:50 цагт өнгөрч Замын-Үүдэд 10:35 цагт хүрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658392
1 эможи

Tuya
2024-08-23 15:12
Ereen ruu shuud yawah galt tereg bdag uu
Odgerel Yadamdorj
2024-08-22 15:34
Buses uduruudni yah we
keyboard_arrow_up