Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр болно
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч нарт ял оноосон билээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 шүүгчдэд торгуулийн ял оногдуулсан.
Тэгвэл тухайн шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэх юм. Тус хэргийг шүүх хурал хаалттай явагдана. Учир хэргийн оролцогч нар анхан шатны шүүх хурлын үеэр хувийн хүний болон байгууллагын нууцтай холбоотой асуудал яригдах учир шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс тус хүсэлтийг хүлээн авч, хаалттай явуулж байсан юм. Бид тус хурлийн талаар эргэн мэдээлэх болно.